?

Үнэнийг хэлэх хэцүү гэж үү, нууснаас л дээр биш үү?



хэдэн үг хэлий даа би

Санаа, Ариума, Аяко 3-т баярласий шүү...өөриймсөг байсанд.

Хөхтолботоо, тэнд таарна гэж хэн санахав дээ тээ, 2-лаа одоо нэг тал шүү...хэрүүл хийхгүй гэж ам тангарагаа өргөсий шүү чи, эр хүн хэлсэндээ байвал зүгээр шүү.

Намайг тэвэрч зургаа авахуулаад байсан согтуу залуу, зураг өгий шүү.

Гого-ийн нээх гоё нэртэй, нээх муухай залуу, чи нээх муухай биш л юм байна лээ шдээ.

Кастэраа, тамхиа авий.

Гомбоо, шинэ жилээр хүн цохиж аваад байхдаа яахуу дээ, тэнэг.

Анжгай ахаа, би өлссий шүү.

Витминээ, урилга хадгалсанд баярлалаа...арын хаалгадаагүй бол ч чи "чанга" байсышүү.

За тэгээд Санаа, Каастер 2-ын буянаар олон ч хүнтэй танилцлаа...сайхан ч байлаа. Банжигийнханд баярлалөө. Хэлэх үг дуусав.

Жич: нэг хүнээ, чи гачин байсы шүү.

дууны үг- яруу найраг?

Дуу чинь аягүй байхдаа шүлэг л биздээ...гэхдээ дуу болдог зарим шүлэгнүүдийг үнэхээр ойлгохгүйм...өглөө ажилдаа явжаахад таксинд нэг дуу сонсоодоо...тэнгэрийн бүсгүй мэээн гээл дуулдаг. тэгсэн их сонин үгтэйм...ижий зандан тэнгэрийн бүсгүй мээн, завилсан зандан тэнгэрийн бүсгүй мээн...онгон бүсгүй гээд хэлчүүл арай ёс суртахуунгүй болчих гээд байсым уу...яг юу бодож ингэж энэ үгсийг холбосийм бол??? хүмсээс асууж сонирхов..хамгийн оновчтой нь энэ лэдимэний тухай дуу байнаа гэсэн хариулт. лэдимэн ээж болох уу гэсэн өргөөд авцан байж магадгүй гэнэ...энэ дууны үгийг бичсэн хүнээс тодруулга авмаарайн...яруу найргийг мэдрэмж гэж ойлговол энэ хүн юу мэдэрч, хэний тухай биччив? Яадын би ойлгомоор байшт.

 

Мэгзэм

Энэ шүлгийг үе үе уншмаар санагдаад байдаг юм.

 

Г.Аюурзана - Мэгзэм

1.
чамд өгсөн хайр минь ариун
тэр ариун хайр
өглөө бvр чам дээр наран мэт тусна
хэрэв тэр хайр ариун биш байсан бол
vдэш эхэлсэн энэ шөнө хэзээ ч дуусахгvйсэн

2.
vхэх минь vнэн л юм чинь
амьдралаа би чиний төлөө vрнэ
амьдралаа би чиний тулд vрэхдээ
алив муу, хоосон, хялбарыг тойрч явна

3.
дээврийн хулдаас хайхаар одсон хойгуур
дээл, хөнжил дээр чинь дусаал бvv унаг
дээдийн учрыг ухаарч танихад
чи минь мартагдан, гагцхvv бурхан бодогдох юм бол
тийм бурхан надад хэрэггvй

4.
сэтгэл дэх нууц минь-бусад гоо охидын зvг сармагчин мэт догдолдог
сэтгэл дэх ил минь-би тэр сармагчинг гөвшиж номхруулдаг
угтаа тэр сэтгэлийн сармагчин
өхөөрдөм хөөрхий ч
энэ харгислал
чиний төлөө хийж буй буян минь

5.
vхэх минь vнэн л юм чинь
намайг тасална, намайг бөхөөнө
тэр цагт ч би
чамайгаа хайрлаж ханаагvй л байна
хайрлаж ханахгvй минь vнэн л юм чинь
хайраа би чамаасаа нууна
тэгэхэд, хайр минь чамд
тийм ч их биш санагдаж мэднэ
надад санаа зовох юм алга
тэртэй тэргvй хайр минь унтрахгvй
намайг vгvй болсон хойно ч
тэмдгэрч гэрэлтээд л ирнэ

6.
сэтгэлийн минь хуурыг
чамаас өөр эвдэх хvн vгvй
хyyрын хөгийг
өөр гажаах хvн vгvй
хyyрыг хөгжөөх хvн
бас чамаас өөр vгvй

7.
хvний орчлон уруугаа харж
тэнгэрийн гvнд бvх зvйл живлээ гэхэд
хvйтэн нар, халуун сартай
тэрсэлдэж сарвалзах гарт минь
чиний л гар байхад би
тайван сууж чадна
чиний минь биеийн илч, чиний минь амьсгал
тайвшралыг минь мөнхөлнө...

өө нэг иймэрхүү л...

2 өдөр тэнгэр зэвхий саарал царайлж жоол бороо дуслуулсанаа цэв цэлмэг болчлоо, уг нь цас орохнуу гэж горьдсон чинь. навчин дээр гишгэж ханалаа, уйдлаа...одоо шинэхэн цасан дээр л, хаха аймаар шуналтай. ойрд ажил их, шүд өвдөөд...ийш тийшээ эмлэг этэр гэж явсаар байтал 7 хоног ямар ч хурдан дуусчихав даа. өглөө сэрчихээд яаж Хөтөл явнаа гэж залхуурангуй бодож байтал ашгүй өөрсдөө яриад маргааш ирвэл зүгээр гэнээ...ура. шинэ зургийн аппаратны учрыг сайн олохгүй л байна, амьхандаа бүх тохиргоогоо  автомат дээр нь тавиад л байгаамсан, одоохондоо мэдэхгүй гээд. тэгээд гадаа зүгээр хирнээ дотор авахаар хөдөлгөөн саармагжиж гараад байх юм...сонин ен. тэгжугад доовторт аваачиж үзүүлэхээс.

10 сарын сүүл хүртэл хот руу гүйхгүй гэж ам гарсан, өөртөө их хатуу хандаж байгаам шүү...гэхдээ дальчигнаад яваад өгж мэдэх л хүн шүү кэкэ. биеийн эсэргүүцэл гэж 0 болоод...хоол унд бага идэж байгаагаас болсон гэнэ. амтатхоол блогруу орж аптитаа сайжруулаад овоо иддэг болжээн. идэж таргалах уу, идэхгүй турж биеээ өвтгөх үү гэсэн асуудал гарч иржээншд, зохицуулах зав алга. шинэ жилээс өмнөхөн гялс зохицуулчуул барав шд. гадаа гоё байна, ажил дээр очиж жоол юм хийнгээ агаар уушиглачаад ирийдээ. өчдөр нээлттэй хаалганы өдөр ахиад болоод. жоохон зураг авах гэж оролдсон чинь туршлага болоод мэдлэг дутаад бөөн актлачмаар зурагтай л боллоо.

(Нийт: 10)